ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Steppe Car Wash үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8-р сарын 22

Вэбсайт, Messenger эсвэл манай салбарыг ашигласнаар та энэхүү нөхцөлийг зөвшөөрнө.

Үйлчилгээ ба үнэ

Үйлчилгээний төрөл, үнэ, ажиллах цаг нь сайт болон салбарын мэдээллийн самбарт зааснаар үйлчилнэ. Автомашины ангилал тодорхойгүй бол ажилтнаас баталгаажуулна.

Өөртөө үйлчлэх хэсэг

Өөрөө угаах хэсгийн үнэ 30,000₮/цаг бөгөөд нэг цагаас бага ашигласан ч нэг цагийн төлбөртэй. Хэрэглэгч тоног төхөөрөмжийн заавар, аюулгүй ажиллагааны тэмдэглэгээг дагана.

Төлбөр

Өөртөө үйлчлэх үед QPay ашиглана. Ажилтантай 11:00–19:00 цагт бэлэн мөнгө, дансны шилжүүлэг болон QPay ашиглаж болно.

Хариуцлага ба гомдол

Аюулгүй байдлын зааврыг зөрчих, автомашины урьдчилсан гэмтэл, дотор үлдээсэн эд зүйлтэй холбоотой асуудлыг нөхцөл бүрээр шалгана. Осол, гэмтэл, төлбөрийн маргааныг автомат туслах шийдвэрлэхгүй бөгөөд ажилтанд шилжүүлнэ.

Холбоо барих

Утас: +976 8680 8674 · Степп пиникэл групп ХХК